Та юу хайж байна вэ?
Халуун рашаан, шавар болон бариа, физик эмчилгээ. ЭМД-аар хөнгөлнө.
Хужиртын халуун рашаан шавраар үе мөчний өвчин, түнхний мултрал, түнхний дутуу хөгжил, нуруу нугасны гэмтэл, хагалгааны дараах үлдэц, ясны бороололт удаашралт зэрэг тулгуур хөдөлгөөний эрхтний өвчнүүд, нуруу нугасны саа, саажилт, нойргүйдэл, ядаргаа, шээс задгайрах, цистит, мэдрэлийн системийн өвчнүүд, хагалгааны дараах наалдац, эмэгтэйчүүдийн үргүйдэл, үр дамжуулах хоолойн үрэвсэл, түрүү булчирхайн архаг үрэвсэл болон эмэгтэйчүүдийн өвчнүүд, намарс, хайрст үлд зэрэг харшлын болон мэдрэлийн гаралтай арьсны зарим өвчнүүдийг эмчилдэг. Тэр дундаа нуруу, үе мөчний өвчинд онцгой сайн.