Хэрэглэх ургамлууд:
Таван салаа, ганга өвс, шархны шар цэцэг, алтан гагнуур, гишүүний үндэс.
Найруулах заавар:
3литр усанд хатаасан шархны шар цэцэг 1 тун, алтан гагнуураас 1 тун, таван салаа болон ганга өвснөөс нэг атгаж /хуруун завсараар багсайтал / хийнэ. Дээр нь 4 хуруу орчын хэмжээтэй тайрч хатаасан гишүүний үндэс 5 ширхэгийг хийгээд буцалган ширгээж 1,5литр болгосны дараа нар үзэхгүй сэрүүн газар тавин хөргөж ууна. Хөргөгчинд хийж хөргөж болохгүй. Хэрвээ өвөл уухаар бол зөвхөн халууныг нь гаргаад бүлээн болгож уудаг гэнэ.
Ургамалаа бэлтгэхдээ:
Гишүүний үндэсээ түүж бэлтгэхдээ намар иш нь хатаад шим нь үндэс рүүгээ орсны дараа газар дээр ил гарсан хэсгийг биш тойруулан ухаж газар доорхи үндэснээс нь гарынхаа урттай адил хэмжээтэйг тайрч авдаг. Түүнийгээ 4 хуруу орчимын хэмжээтэйгээр тайрч хатаана. Санаа зоволтгүй гишүүнэ маш гүн үндэстэй байдаг болохоор дахиад ургачихна. Шархны шар цэцэгний зөвхөн цэцэгийг нь хэрэглэнэ.
Уух хэмжээ:
Жижиг модон тагшаар өглөө, өдөр, орой нэг удаа ууж хэрэглэнэ. 7хоног уугаад 7 хоног завсарлана, 14 хоног уугаад 14 хоног завсарлана, 21 хоног уугаад 21 хоног завсарлах гэх мэтээр хэрэглэнэ.
Элэг, нойр булчирхай, ходоодны өвчлөл болон хорт хавдаруудад онцгой сайн. Удаан уухаар бол хэмжээг нь бага зэрэг нэмээд хэрэглэж болдог.